Гутал нь хөлд угладаг хувцасны төрөл юм.

Түүх
Гутлыг чухам яг хэзээ зохиосон нь тодорхойгүй гэнэ. Одоогоос мянга мянган жилийн өмнө хүмүүс авласан ангийн арьсаараа хөлөө хучин өмссөн нь гутлын анхдагч гэж хэлж болно. Чухам тэр үеэс гутал өнөөг хүртэл улс үндэстэн бүхэнд, үеэс үед, соёлоос соёлд өөрчлөгдөн хөгжсөөр хүний амьдралд байр сууриа эзэлжээ.
Анхны гутал нь “сандаал” байв. Сандаал нь одоогийнх шиг дээд болон хажуу талаараа онгорхой, гуталтай төстэй байв. Түүнийг хөлдөө углаж олс, арьс мэтээр уядаг байжээ. View full article »